Хүний эрхийн байгууллагуудын шаардлагад ЦЕГ-ын дарга хариу ирүүлжээ
Хүний эрхийн байгууллагуудын шаардлагад  ЦЕГ-ын дарга хариу ирүүлжээ

Г.Алтанхүү хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэг гарсан. Мөн сүүлийн үед эхнэрээ хөнөөх, хүүхдээ зодож тамлах гэхчилэн сэтгэл сэртхийлгэм ноцтой хэргүүд ихээр гарах болсон. Тиймээс хүний эрхийн төлөө ажилладаг 27 төрийн бус байгууллага нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөн­хий сайд, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түв­дэндорж, НББСШУ-ны байн­гын хорооны дарга, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга, эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, ЦЕГ-ын дарга нарт бодит хамгаалалт, хуулийн шинэчлэлийг тэргүүн ээлжинд хийх шаардлага  хүргүүлсэн юм.

Энэхүү шаардлагад  "Өнгөрсөн 2012, 2013 онд  гарсан гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргүүдийн тохиолдлуудыг дурдсан байна. Мөн хамгийн түгээмэл үйлдэгддэг ч хамгийн бага мэдээлэгддэг  далд гэмт хэргийн хохирогчийг  бүрэн хамгаалж, гэм буруутанд оновчтой  хариуцлага хүлээлгэж чадахуйц хуулийн шинэчлэлийг тэргүүн ээлжинд хийхийг шаардаж байна. "Хуульд заасан хугацааны дотор гаргасан шийдвэр, хийхээр төлөвлөж байгаа алхмуудын талаарх хариугаа бидэнд   бичгээр  өгнө үү. Таны өгсөн амлалт, хариултыг бид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэн иргэдэд танилцуулах болно." гэжээ.

Харин шаардлага хүлээн авсан эрх бүхий хүмүүс болон байгууллагууд түрүүчээсээ хариугаа өгөөд эхэлжээ. Тухайлбал, Ерөнхийлөгч гэр бүлийн хүчирхийллийн талаар хэлэлцүүлэг лекц уншиж, шинэ он солигдох мөчид ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ ч гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зогсч байгаагаа онцолсон билээ. Мөн Хүний эрхийн үндэсний комисс уриалга гаргажээ.  Саяхан Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал хандуулж тодорхой зорилт дэвшүүлсэн. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй" гэсэн утгатай албан тоотыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд өгчээ.  Тэгвэл ЦЕГ-ын дарга Б.Билэгт "Танайхаас ирүүлсэн бичигтэй танилцаад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулж, шийдвэрлэх үүрэгтэй ажлын хэсэг байгууллаа" гэсэн хариу ирүүлээд байгаа аж.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Copyright ©2010-2012. Zindaa.mn All Rights Reserved. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах хориотой. Дизайн болон Програмыг mCast Co.,Ltd