АНУ таргалалтаараа тэргүүлж байгаа бол Япон урт наслалтаараа дээгүүрт бичигдэж байна
АНУ таргалалтаараа тэргүүлж байгаа бол Япон урт наслалтаараа дээгүүрт бичигдэж байна

Гоё сайхан галбирыг хүн бүр хүсдэг. Гэвч техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс хөдөлгөөний дутагдалд орж, таргалалт хэмээх өвчинд эдэгдэх болсон. Үүний жишээ нь АНУ болж байна. Тодруулбал, АНУ таргалалтаар тарчилж буй хүмүүсийнхээ тоогоор дэлхийд толгой цохиж байгаа аж.  Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар 2015 оны байдлаар дэлхий даяар дунджаар 2,2 тэрбум хүн таргалалт өвчинд нэрвэгдсэн байна. Үүний дотор 100 сая хүүхэд, 600 сая насанд хүрэгчид хэт таргалалттай байгаа нь гарчээ. Илүүдэл жинтэй хамгийн олон хүн ам суурьшсан улс АНУ гэдгийг нотолжээ. АНУ-ын хүүхэд залуусын 13%, насанд хүрэгчдийн 24% нь хэт таргалалтаас болж өвчилж, шаналж байгаа гэсэн дүн гарсан байна.

Таргалалт нь хүнийг сэтгэл гутралд оруулаад зогсохгүй, эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй юм. Улмаар нийгмийн үйл ажиллагаанд оролцох идэвхгүй болгох, гадуурхагдах сөрөг нөлөөтэй. Тэгвэл эрүүл зөв зохистой хооллолт, урт насалдгаараа Япончууд дэлхийд алдартай. 1998 онд Японд ердөө 10”000 гаруй зуугаас дээш настангууд байсан бол  20 жилийн дараа буюу өдгөө тус улсад 100 наснаас хол давсан  нийтдээ 65”000 гаруй өндөр настангууд эрүүл саруул аж төрсөөр байна. Ердөө 20 хүрэхгүй жилийн дотор өндөр настнуудын тоо 6 дахин өсөхөд нөлөөлсөн зүйл нь амьдралыг хэв маяг юм. 

Япончууд байгальтайгаа төгс зохицсон хоол хүнс хэрэглэх нь урт наслалтын нууц гэж үздэг. Өөрөөр хэлбэл урт насалж буй Япон хүмүүс хоол хүнсэндээ ногоог түлхүү хэрэглэж, харин амьтны гаралтай өөх тосыг бараг хэрэглэдэггүй юм байна. Хооллолтын үед бага багаар идэх болон, цадталаа хооллохгүй байх мөн идэж буй хоол хүнсээ эм хэмээн итгэх нь Япон хүмүүсийн хооллолтын үедээ баримталдаг гурван зарчим байдаг аж. Японд тарган хүмүүсийг олж харахад хэцүү байдаг. Учир нь тэд өдөр бүр ямар нэгэн байдлаар алхах, дугуй унах, ууланд алхах, усанд сэлэх зэргээр идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийж байдаг аж. Мөн олон янзын үнэтэй машин тэрэг унахаас илүүтэй нийтийн тээврээр зорчихыг илүүд үздэг хүмүүс. Хэрхэн турах вэ гэсэн асуудал тэдний дунд байдаггүй. Үүний жишээ болгож  Японы эмч Хинохараг дурдъя. Тэрбээр одоо 104 настай бөгөөд 30 настайгаасаа хойш тогтмол 60 кг байсаар ирсэн байна. Хинохара өдөр бүр тогтмол 2000-5000 шатыг зориуд алхаж гардаг аж. Амьдралынхаа эхний 65 жилийг гэр бүл болон өөрийнхөө төлөө зориулаад түүнээс хойш 60-аад жилийг нийгмийнхээ төлөө зориулж буй энэ эрхэм өдгөө ч өдөрт 18 цагийн турш ажилласаар байдаг гэнэ. 



Copyright ©2010-2012. Zindaa.mn All Rights Reserved. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах хориотой. Дизайн болон Програмыг mCast Co.,Ltd